Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд орж, түнэл суманд ажиллалаа

Аймгийн ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу аймгийн ГХУСАЗСЗөвлөл, аймгийн хууль хяналтын байгууллагууд, сумын төрийн байгууллагууд, иргэд, ААН-үүийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг сайжруулах, хууль сурталчилах, мэдээлэл солилцох, сургалт сурталчилгаа зохион байгуулах ажлын хүрээнд Түнэл суманд нэг өдөр ажиллав. Ажлын хэсэгт аймгийн ИТХ, Хууль зүйн хэлтэс, аймгийн прокурорын газар, Цагдаагийн газар, ШШГАлба, Шүүх, Хилийн цэрэг, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, БОАЖГ оролцсоноос гадна сумын ИТХ, ЗДТГ, төрийн байгууллагууд, иргэд оролцов.

Иргэдэд мэдээлэл өгөх ажлын хүрээнд аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар үг хэлж, бүх байгууллагууд чиглэл бүрээрээ мэдээлэл хийснээс , БОАЖГ-аас “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх, иргэдийн оролцооны талаар” БОАЖГ-ын Ойн албаны дарга А.Батболд мэдээлэл хийж, ЕБС-иудын сурагчдад манай газраас мэргэжилтэн Б.Хандармаа “Орчны эрүүл ахуй, зөв дадлыг хэвшүүлж хог хаягдлыг бууруулах талаар” сурагчидад мэдээлэл өгч, гарын авлага тараав.

Мөн удирдамжийн хүрээнд оролцож байгаа бүх байгууллагууд болон Түнэл сумын иргэд, ААНБ-уудын дунд зохион байгуулсан “Мөнгөн өвөл” цас, мөсний баярын арга хэмжээнд оролцов. Тэмцээнд ИТХ, ХГБЗХГазартай хамтран оролцож, цасны буухиа, мөсний шагай, эрэгтэй, эмэгтэй цасны сумо, шатрын тэмцээн, олс таталт зэрэг тэмцээнүүд явагдаж, БОАЖГ-ын мэргэжилтэн Б.Үнэнбат мөсний сумо төрөлд мөнгөн медал, эрэгтэй шатрын төрөлд ГБХЗХГазрын шатрын багш Ц.Мөнхсүлд мөнгөн медал, цасны буухиад багаараа 4-р байр, олс таталтаар 4-р байрт, эрэгтэй сумо төрөлд мөн 4-р байрт шалгарч багийн дүнгээр 4-т оров.