Байгаль орчныг хамгаалахад төр хувийн хэвшлийн сайн түншлэл сургалт зохион байгуулав.

Арбулаг сумын ЗДТГ, БОАЖГазар хамтран “Номадик жөнис” ХХК-ний дэмжлэгтэйгээр “Байгаль орчныг хамгаалахд төр хувийн хэвшлийн сайн түншэл” сургалтыг зохион байгуулав. Сургалтанд БОАЖГ-ын мэргэжилтэнүүд, Цагаан-Уул, Баянзүрх, Арбулаг сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга, ЗДТГ-ын БОТХБТасгийн албан хаагчид, Улаан тайгын УТХГХЗ-ны дарга Ж.Төмөрсүх, “Аргаль агнуур судлалын төв” ТББ-ын тэргүүн С.Амгаланбаатар, аймаг дахь төлөөлөгч Х.Дашдэндэв, “Номадик жөнис” ХХК –ний захирал Р.Энхтайван, менежерийн хамт мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Луст Мөрөн” ТББ-ын төлөөлөл А.Эсмэдэх зэрэг 25 хүн  оролцов.

Сургалтын үндсэн зорилго нь Дэлгэрмөрөн голын ай сав дагуу зарим сумдын ан агнуурын бүс нутгийн ашиглалт, хамгаалалт, менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар мэдээлэл өгөх, тухайн агнуурын бүс нутгийн менежмент хариуцагчаар 1 жил ажиллаж байгаа Номадик жөнис ХХК-ний ажлын үр дүн, тайланг хэлэлцэх, цаашдын хамтын ажиллагааны талаар шийдвэр гаргах байлаа.

  1. Сургалтын эхэнд бүх оролцогчид өөрийгөө танилцуулсаны дараа УТХГ-ын ХЗ-ны дарга Ж.Төмөрсүх- Байгалийн нөөц баялгийн менежментэд нутгийн иргэд оролцох, ашиг тус хүртэх боломж, үүнтэй холбоотой эрх зүйн орчны асуудалд илтгэлээр эхэлж, нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалах, аялал жуулчлалын мөн чанар, ач холбогдол, нутгийн удирдлагуудын анхаарах асуудал, эрхзүйн орчин, боломж нөхцөлийн талаар дэлгэрэнгүй илтгэж, дараа нь БОАЖГ-ын мэргэжилтэн Б.Хандармаа-Хөгжил ба орчны бохирдлын асуудал илтгэлийг тавьж, тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтөнд нөлөөлөгч хүчин зүйлсийн нэг болох хог хаягдлын асуудал, хог хаягдлын менежментийн зарчим, сумдад хэрэгжүүлэх ажлын  талаар мэдээлэл хийв. БОАЖГ-ын мэргэжилтэн Д.Даваадорж- Агнуурын бүс нутгийг хамгаалах, зохистой  ашиглах  талаар төрөөс баримтлаж байгаа бодлого хууль эрх зүйн шинэчлэл, “Номадик жөнис” ХХК-иас Спорт загасчлалын тухай, тулгарч бус асуудал, 2014-2016 онд хэрэгжүүлсэн ажил, тайлангаа танилцуулж, Цагаан-Уул, Баянзүрх, Арбулаг сумдын нутагт 8 отог ажиллуулж, 25-30 нутгийн иргэдийг түр ажлын байраар хангаж ажилладаг ба 3 жилийн дотор 287 жуулчин хүлээн авч, үүнээс 237 жуулчин спорт загасчлалын чиглэлээр ирсэн, эдгээр жуулчдыг хүлээж авахад зарцуулсан бүх зардал /цалин, хүнс, түлш, хураамж, бусад зардал/-д 330 сая төгрөгийг зарцуулсан тухай тайланг тавив. Мөн сумд болон өөрийн компанийн анхаарах асуудлыг танилцуулж, цаашид үйл ажиллагаагаа улам чанаржуулж, дэлхийн түвшинд үнэлэгдсэн үйлчилгээг нэвтрүүлж, гурван сумтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, байгаль орчин, ан амьтан хамгаалах, урт хугацааны тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой байгаагаа илэрхийлэв.

Мөн мэргэжлийн байгууллагын төлөөлөл болох С.Амгаланбаатар – агнуурын менежментийн төлөвлөгөөний талаар ойлголт өгч, хэрэгжүүлэх зарчим, бүс нутгийн менежмент хариуцагчийн талаар илтгэлүүд тус тус тавигдсан.

Сургалтын үеэр Мөрөн сумын “Луст Мөрөн” ТББ-ын хүсэлтээр 2 төлөөлөгч оролцож, Дэлгэрмөрөн голын дагуу Арбулаг сумын Хужиртын буланд аялал жуулчлалын бааз байгуулж, спорт загаслал, бусад үйл ажиллагаа эрхлэх төслийг танилцуулав. Энэхүү төслийн танилцуулгын тухай сургалтанд оролцогчид саналаа хэлж, Тул загасны тархац нутагт суурин бааз байж болохгүй, тэгээд ч тухайн бүс нутгийн менежмент хариуцагч нь гэрээний дагуу ажиллаж байгаа, отогтой давхцаж байна саналыг хэлж, ойлголцолд хүрсэн.

Илтгэлүүдийн дараа хэлэлцүүлэгээс оролцогчид олон зүйлийг хамтран хийх, санал санаачилга гарч, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд цаашид нэгдэж ажиллахаар шийдвэрлэв.

Тухайлбал, Дэлгэрмөрөн голын ай сав дагуу аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах, хичнээн бааз байх боломжтой талаар даацын судалгааг хийх, Цагаан-Уул, Баянзүрх, Арбулаг сумд хамтран нэг эрх ашигтай сумд нэгдсэн төлөвлөлттэй болох, цаашид Дэлгэрмөрөний ай сав газрыг байгалийн нөөцийн иж бүрдэлээр орон нутгийн хамгаалалтанд оруулах боломжийг судлах, цаашид жилийн 4 улиралд аялал жуулчлалыг эрхлэх шаардлагатай, энэ талаар санал санаачилга гаргаж ажиллах зэрэг саналууд гарч нэгдсэн ойлголтонд хүрсэн.

Мөн тухайн бүс нутгийн менежмент хариуцагч Номадик Женис ХХК нь бүс нутагтаа байгаль хамгаалагч ажиллуулах саналыг шийдвэрлэж, сумын ЗДТГ-ын дэргэдэх байгаль хамгаалагчаар ажиллуулж, ТЗ-2 шатлалаар цалинжуулж байх, сумдын хэрэгжүүлж буй ажилд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах шийдвэрийг гаргаж, цаашид сумаас худалдан авалтын нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллах зэргээр 3 сумын Засаг даргатай цаашид бүс нутгийн менежмент хариуцагчаар ажиллах гэрээг сунгах шийдэлд хүрч, сумдын шинээр томилогдсон удирдлагуудад мэдээлэл өгсөн, хамтран ажиллах чиглэлээ гаргасан үр дүнтэй сургалт болж өнгөрлөө.

  1. БОАЖГ-ын дотоод ажил, хүний нөөц хариуцсан мэргэжилтэн Д.Дамцагдулам, ахлах байгаль хамгаалагч Б.Даваахүү нар сумын Байгаль орчин тогтвортой хөгжлийн бодлогын тасаг, байгаль хамгаалагчийн ажил байдалтай танилцаж, зөвлөмж чиглэл өгч, Арбулаг сумын Засаг дарга, БОТХБ-ын тасгийн дарга буюу сумын орлогч дарга, БОХУБайцаагч нартай уулзаж тасгийн үйл ажиллагаа жигдэрүүлэн удирдлагаар хангаж ажиллах, анхаарах асуудлаар мэдээлэл өгч, санал солилцож ажиллав. Үүнд:
  • Тасгийн жилийн ажлын тайланг ИТХ-ын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэн дүгнүүлж, БОАЖГ-т ирүүлж байх
  • Аялал жуулчлалын маршрутыг ИТХ-ын Тэргүүлэгчдээр батлуулж ирүүлэх, хэрэгжүүлэх
  • Байгаль хамгаалагч бүр жилийн ажлын төлөвлөгөө хийх
  • Идэвхтэн байгаль хамгаалагч, нөхөрлөлтэй хамтран ажиллах
  • Багт ажиллахдаа удирдамжтай явах, илтгэх хуудасаар тайлангаа ирүүлэх, цаг үеийн ажлуудад ач холбогдол өгч ажиллаж байх талаар зөвлөмж чиглэл өгч ажилласан.

Арбулаг сумаас тавьсан санал:

  • БОАЖГ-аас худагт халаагч өгнө гэсэн энэ асуудалыг шийдэж өгөх боломж байна уу, хэзээ шийдэх боломжтой байна вэ. Арбулаг сум нь цэвдэг ихтэй тул ганц гаргасан худаг нь хөлдөх хүндрэлтэй байдаг.
  • Нэг байгаль хамгаалагчийн орон тоог нэмэгдүүлж өгөөч гэсэн санал тавьж байсан, энэ асуудал ямар шатандаа явж байна гэсэн саналуудыг тавьсан ба цаашид хамтын ажиллагаагаа улам сайжруулж, тавьсан саналыг нь удирдлагадаа танилцуулж хариу өгөхөөр шийдвэрлэв.